тэтгэлэгт хөтөлбөр И-мэйл

2011 онд болох хурал,семнарт тэтгэлэгтээр оролцуулах тухай

1. The 69th Annual Meeting of the American Academy of Dermatology February 4-8 2011 in New Orleans, LA.

Америкын Арьсны Академийн 69-р хурал 2011.02.04-2011-02.08 –ны хооронд Америкын Луизана Мужийн Нью Орлейнс хотод болох бөгөөд дараах шалгуураар нийгэмлэгийн гишүүдээс сонгон шалгаруулна.

Шалгуур

1. 40 хүртэл насны

2. Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй

3. Нийгэмлэгээс зохион байгуулсан аливаа үйл ажиллагаанд идэвх санаачлагатай ороцож байсан.

Сонгон шалгаруулах журам

Оролцогч нь дараах материалуудыг МАӨЭНН-т 2010.08.01-ны дотор илгээнэ.

1.CV /товч намтар-англи хэлээр/

2. Өөрийн хийж буй ажлын талаар “ Би арьсны эмч” сэдвээр англи хэлээр 250-300 үгтэй эссэ бичиж ирүүлэх

3.Судалгаа, шинжилгээний өгүүлэл, ханын илтгэл, тохиодол бэлтгэж ирүүлэх /аль нэгийг, англи хэлээр /

Оролцогчоос ирсэн материалуудтай сонгон шалгаруулалтын комисс танилцан 2-р шатанд оруулах шийдвэрийг гаргана.

2-р шатанд шалгарсан оролцогчдоос англи хэлний ярианы шалгалтыг 2010.08.10-ны дотор авах бөгөөд нийт 2 хүн шалгаруулна.

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдагсадад дараах хөнгөлөлтийг үзүүлнэ.

1. Хурлын татвараас чөлөөлнө.

2. Хурлын үеэр 1-2 өдрийн мэргэжлийн сургалтанд хамрагдах эрх

Жич:

1. Сонгон шалгаруулалтанд тэнцсэн оролцогчийн материалыг Америкын Арьсны Акдемийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдагсадыг сонгон шалгаруулах хороонд илгээх бөгөөд тус хуралд тэтгэлэгээр оролцуулах тухай эцсийн шийдвэрийг тус хороо шийдвэрлэнэ.

2. Ирж очих онгоцны билет, буудал, хоол, аялалын үеэр гарах бусад зардалыг оролцогч өөрөө хариуцна.

2. 22nd World Congress of Dermatology, Seoul, Korea, May24-29.2011

Дэлхийн Арьсны эмч нарын 22-р их хурал 2011.05.24-2011-05.29 –ны өдрүүдэд Солонгос улсын Сөүл хотод болох бөгөөд дараах шалгуураар нийгэмлэгийн гишүүдээс сонгон шалгаруулна.

Шалгуур

1. 40 хүртэл насны

2. Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй

3. Нийгэмлэгээс зохион байгуулсан аливаа үйл ажиллагаанд идэвх санаачлагатай ороцож байсан.

Сонгон шалгаруулах журам

Оролцогч нь дараах материалуудыг МАӨЭНН-т 2010.08.01-ны дотор илгээнэ.

1. CV /товч намтар-англи хэлээр/

2. Өөрийн хийж буй ажлын талаар “ Би арьсны эмч” сэдвээр англи хэлээр 250-300 үгтэй эссэ бичиж ирүүлэх

3. Судалгаа, шинжилгээний өгүүлэл, ханын илтгэл, тохиодол бэлтгэж ирүүлэх /аль нэгийг, англи хэлээр /

Оролцогчоос ирсэн материалуудтай сонгон шалгаруулалтын комисс танилцан 2-р шатанд оруулах шийдвэрийг гаргана.

2-р шатанд шалгарсан оролцогчдоос англи хэлний ярианы шалгалтыг 2010.08.10-ны дотор авах бөгөөд нийт 2 хүн шалгаруулна.

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдагсадад дараах хөнгөлөлтийг үзүүлнэ.

1. Хурлын татвараас чөлөөлнө.

2. 1000 US$ /тэнд байх хугацааны зардалд зориулсан тэтгэлэг/

Жич: Ирж очих онгоцны билет, буудал, хоол, аялалын үеэр гарах бусад зардалыг оролцогч өөрөө хариуцна.