Гишүүнчлэл
Бичсэн Administrator   
2008 оны 8-р сарын 11, Даваа гариг, 22:13


МАӨЭНН н ь өөрийн эзэмшсэн мэргэжилээрээ мэдлэг боловсролоо дээшлүүлэх, практикийн дадлагыг сайжруулах, шаардлагатай үед тэдний мэргэжлийн эрхийг хамгаалах практикийн байгууллагад ажиллаж байгаа эмч нараас эрдэм шинжилгээний ажил хийхэд тусалж дэмжлэг үзүүлэх, эмч нарыг гадаадын мэргэжил нэгт байгууллагуудтай хамтран ажиллах, гадаадад сурч боловсроход дэмжлэг туслалцаа үзүүлж гүүр болох зорилт тавин ажилласаар ирсэн.

Бид нийгэмлэгийн үйл ажиллагааг өргөтгөх, мэдээ мэдээлэлийг гишүүддээ цаг алдалгүй шуурхай хүргэх үүднээс мэдээний санг цахим хэлбэрт оруулах, шинэчилсэн бүртлгэлийг хийх шаардлагатай байгаа бөгөөд нийгэмлэгийн цахим хуудсыг тун удахгүй та бүхэнд нээлттэй болгож интернэтэд байрлуулах болно.

Аливаа нийгэмлэгийн санхүүгийн гол эх үүсвэр нь гишүүдийн татвар хураамж байдаг тул цаашид нийгэмлэгийн үйл ажиллагааг тогтвортой, хүртээмжтэй, үр дүнтэй явуулахад гишүүнчлэлийн татвараа цаг хугацаанд нь тогтмол төлөх нь чухал ач холбогдолтой юм. Иймээс гишүүдийн татвар хураамж, шинэчилсэн бүртгэлийн талаар хэлэлцсэн нийгэмлэгийн тэргүүлэгчдийн 2010.07.07-ны өдрийн хурлаар 2010.08.01-ний өдрөөс гишүүнчлэлийн хураамж сарын 2.000 төгрөг байхаар хэлэлцэн батлав

МАӨЭНН-н гишүүний эдлэх давуу эрх, боломжууд

1.Арьс судлал сэтгүүлд лекц, судалгаа, шинжилгээний өгүүлэл, мэдээлэл, зөвлөмжийг үнэ төлбөргүй хэвлэн нийтлүүлэх боломж

2.МАӨЭНН-с зохион байгуулж буй аливаа хурал, зөвлөгөөн, мэргэжлийн сургалт, семинарт хөнгөлөлт эдлэх, тэтгэлэгт хамрагдах*

3.МАӨЭНН-тэй хамтран ажилладаг гадаадын бусад нийгэмлэгүүдээс зохион байгуулж буй аливаа хурал, зөвлөгөөн, мэргэжлийн сургалт семинарт хөнгөлөлт эдлэх, тэтгэлэгт хамрагдах*

4.Дэлхийн бусад улс оронд болж буй арьс судлалын салбарын мэдээ мэдээлэлийг цаг алдалгүй мэдэх, холбогдох боломж

*Сонгон шалгаруулалтаар

•Гишүүнчлэлийн татвараа цаг хугацаанд нь төлсөн байх

•Нийгэмлэгээс зохион байгуулж буй аливаа үйл ажиллагаанд идэвх, санаачлагатай оролцсон байх

•Жил бүр судалгаа шинжилгээний ажил, шинэ санаа, санаачлагатай ажиллсан байх

•Мэдлэг, мэргэжилээ тогтвортой дээшлүүлсэн байх


Та бүртгэлийн маягтыг үнэн зөв, бөглөж доорх хаягуудаар цахим хэлбрээр болон шуудангаар илгээж болно.


Холбоо барих:

СБД 11-р хороо, Цагдаагийн гудамж

АӨСҮТөвийн 2-р давхарт

Утас: 976-11- 350254

Факс: 976-11- 350254

И-мэйл хаяг:


Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

 

 

 

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 8-р сарын 04, Лхагва гариг, 02:27