Танилцуулга


Монголын арьс өнгөний эмч нарын нийгэмлэг нь (МАӨЭНН) 1960-с оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд монгол улсын хэмжээнд арьс өнгөний эмч, гоо засалчдын онолын ба мэргэжлийн мэдлэгийг дээшлүүлэх, практикийн дадлагыг сайжруулах, шаардлагатай үед тэдний мэргэжлийн эрхийг хамгаалах практикийн байгууллагад ажиллаж байгаа эмч нараас эрдэм шинжилгээний ажил хийхэд тусалж дэмжлэг үзүүлэх, анагаах ухааны шинэ ололт, амжилтыг сурталчлах нээлт, шинэ бүтээл гаргах хөдөлгөөнийг өрнүүлж өөрийн орны болон бусад орны анагаах ухааны ололт, туршилтыг эмнэлгийн практикт нэвтрүүлэх, эрүүлийг хамгаалах, анагаах ухааны тулгамдсан асуудлыг сонгон авах, шийдвэрлэх арга хэмжээ боловсруулахад МУ-ын Эрүүл Мэндийн Яаманд тусалж уг ажлыг хэрэгжүүлэхэд эрдэм шинжилгээний болон улс олон нийтийн бусад байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг олон талт үйл ажиллагааг явуулж ирсэн бөгөөд 2000 оны 06 сард Хууль зүйн яамнаас “Монголын арьс өнгөний эмч нарын нийгэмлэг” төрийн бус байгууллагын ¹ 1720/1005235 тоот гэрчилгээг авснаар хууль зүйн хүрээнд эрх зүйн чадамжтай болсон.

Байгуулагдсан цагаас хойш тус нийгэмлэгийн үйл ажиллагаа тасралтгүй өргөжин тэлж, гишүүд дэмжигчдийн хүрээ нэмэгдэж өнөөдрийн байдлаар монгол орны нийт арьсны эмч нарыг эгнээндээ нэгтгэн үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг томоохон нийгэмлэг болон өргөжсөн.

Нийт гишүүдийн 60 орчим хувь нь эрдмийн зэрэг цолтой бөгөөд үүнээс Анагаахын ШУ-ны доктор-1, АУ-ны доктор-7 АУ-ны магистр-15,Клиникийн Профессор-6, Дэд Профессор-1, Тэргүүлэх зэрэгтэй эмч-20, Ахлах зэрэгтэй эмч-8 байна.

МАӨЭНН нь 2006 оноос Арьсны өвчин судлалын үндэсний төвтэй хамтран “Арьс судлал” сэтгүүлийг жил тутам эрхлэн гаргаж, 2 жилд нэг удаа олон улсын онол практикийн бага хурлыг зохион байгуулж мэргэжил нэгт гадаад дотоодын эмч нарыг урьж оролцуулан туршлагыг судалж, монголын арьсны эмч нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, орчин үеийн эмчилгээ оношлогооны дэвшилтэт арга барилыг цаг алдалгүй эмчилгээнд нэвтрүүлэхэд анхааран үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгон ажиллаж байна.

2004 оноос гадаад хамтын ажиллагаанд анхаарлаа хандуулж, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бусад орны Арьсны нийгэмлэгүүдтэй хамтран ажиллаж хурал зөвлөгөөнд оролцох, илтгэл тавих, харилцан туршлага солилцох чиглэлээр ажиллаж

байгаа төдийгүй одоогоор төрийн болон төрийн бус байгууллагууд болох ЭМЯ, АӨСҮТ, ЭМШИУС, ДЭМБ, УМХА, НЭМГ, Хотын захиргаатай хамтын ажиллагаатай ажиллаж байна.

МАӨЭНН нь 2008 онд Олон улсын арьсны нийгэмлэгүүдийн холбоо (ILDS)-д гишүүнээр элссэн бөгөөд Аргентин улсын Buenos Airesт болсон Дэлхийн Арьсны Эмч Нарын XXI их хурлаар баталгаажсан.

Өнөөдрийн байдлаар Азийн Арьс Өнгөний Эмч нарын нийгэмлэгийн гишүүн, ОХУ-ын Сибирийн Арьсны эмч нарын нийгэмлэг, Сингапурын болон Япон, Солонгосын Арьсны эмч нарын нийгэмлэгүүдтэй нягт хамтын ажиллагаатай ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд МАӨЭНН нь АӨСҮТөвтэй хамтран нийгэмлэгийн гишүүд болон төвийн арьс гоо заслын эмч нарыг гадаадын сургалт семинар, онол практикийн бага хуралд илтгэл тавьж оролцоход анхаарлаа хандуулж дэмжлэг туслалцаа үзүүлэн тогтмол оролцуулсаар ирсэн билээ.

Тухайлбал:

1.Сингапур улсын Арьсны өвчин судлалын үндэсний төвд гистохимийн, лабораторийн их эмч, гэрэл эмчилгээний чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтанд гишүүн 2 эмчийг хамруулсан байна.

2. Австри Америкийн залуу эмч нарын нийгэмлэг Залцбургийн семинарт 2 эмч амжилттай оролцож илтгэл хэлэлцүүлсэн.

3. Солонгос улсын Кангбук Самсунг эмнэлгийн гоо сайхны мэс заслын тасагт 10 эмч мэргэжил дээшлүүлсэн бөгөөд 3 эмч нь 2-3 удаа давтан сургалтанд хамрагдсан байна.

4. Чех улсын Прага хотод болсон олон улсын Арьсны эмч нарын 10-р их хуралд 3 эмч амжилттай оролцсон.

5. Тайландын Бангкок хотноо болсон Дэлхийн хүүхдийн арьсны эмч нарын 11-р их хуралд 5 эмч амжилттай оролцсон байна.

Тус нийгэмлэг нь жил бүр мэргэжлийн чиглэлээр сургалт, семинаруудыг зохион байгуулж нийт гишүүд ба бусад мэргэжил нэгт нөхөд, төрийн болон төрийн бус байгууллагуудыг үйл ажиллагаандаа татан оролцуулж байсан.