Дүрэм

МАӨЭНН-ийн дүрэм анх 2000 онд батлагдан гарснаас хойш нэмэлт өөрчлөлт хийгдээгүй байгаа бөгөөд нийгэмлэгийн эрх, үүрэг, үйл ажиллагаа өргөжин тэлж буйтай холбоотойгоор дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байна. Бид 2010.08.26-27 –ны өдрүүдэд болох нийгэмлэгийн Анхдугаар Их Хурлаар нийгэмлэгийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг авч хэлэлцэх юм.

Тиймээс та бүхнийг 2000 онд батлагдсан дүрэмийг сайтар уншиж танилцан 2010.08.01-ны дотор өөрийн санал бодлыг тусгасан захиаг доорх хаягуудаар илгээнэ үү. Бид таны ирүүлсэн санал, хүсэлтийг тусгасан дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг нийгэмлэгийн анхдугаар их хурлын үеэр өргөн барьж нийт гишүүдээрээ хэлэлцэх болно.

Хамтран ажиллаж буй та бүхэнд баярлалаа.

Энд дарж нийгэмлэгийн дүрмийг татаж авна уу